TFM
Summer institute
Танин мэдэхүй
Кино
Ном
100

TFM-ийн фелловуудын хүрэх үр дүн юу вэ?  

1. Өөрийгөө манлайлах
2. Бусдыг манлайлах
3. Өөрчлөлтийг манлайлах 

100

Дискалькули (Dyscalculia) нь суралцахуйн хүрээний ямар эмгэг вэ?

Математикийн бэрхшээл

- Тооны ойлголт муу, тооны дарааллыг будилах

- Хүнд хөнгөн, их бага, тоо тоолох зэрэг энгийн ойлголт муу

- Математикийн үйлдэлд алдаа гаргах, дүрэм тогтооход хүндрэлтэй


100

Мексикийн уран зураач Фрида Калогийн нөхөр зураач байсан уу?

Тийм, Мексикийн нэрт ханын зураач Диего Ривера (Diego Rivera) байсан. 

100

“Би чамд хайртай” киноны Дэлгэр Хөвсгөл аймгийн аль сум руу явдаг вэ?

Хөвсгөл, Ханх сум

100

Би хамгийн анх уншсан ном юу вэ?

Цагаан толгой

200

Илгээлтийн Багш НҮТББ хэдэн онд үүсгэн байгуулагдсан бэ? 

TMF нь 2022 онд үүсгэн байгуулагдсан. 

200

..... гэдэг нь багш хичээл заах явцдаа сурагчдын анхаарал, ойлголт, оролцоо, сахилга бат, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг хурдан анзаарч, зөв үед нь тохирсон арга хэмжээ авах чадвар юм.

Цэгийн оронд ямар үг байх вэ? 


Багшийн радар

200

Physical Asia реалити шоуны Солонгосын багийн тамирчин Jang Eun Sil-ийн Instagram хаягийн нэр юу вэ? Тэрээр саяхан монголд ирсэн бөгөөд өчигдөрхөн Монголын багийн тамирчин Энх-Оргилтой хамтдаа стори хийсэн юм.

@SilllIIing

200

Супермэн аль гарагаас дэлхийд ирсэн бэ?

Криптон

200

Тунгалаг тамир романыг хэн зохиосон бэ?

Ч.Лодойдамба

300

“Шийдэлч Сурагч” төсөл орон нутагт тулгамдаж буй ямар асуудлыг шийдвэрлэхийг зорьдог вэ?

“Шийдэлч Сурагч” төсөл нь орон нутгийн хүүхэд, залуус өөрсдийн амьдарч буй нутагт тулгамдаж буй байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг өөрсдийн санаачилга, бүтээлч шийдлээр шийдвэрлэхэд чиглэдэг.

300

Блүүмын таксономи хэдэн онд боловсруулагдсан бэ?

1956

300

Дэлхийн хамгийн нам дор газрыг нэрлэнэ үү?

Сөнөсөн тэнгисийн эрэг, далайн түвшнээс ойролцоогоор 430 метр доор байрладаг

300

Монголын анхны өнгөт кино ямар нэртэй вэ?

Алтан өргөө/Die goldene Jurte. Монгол Германы хамтарсан кино, 1961

300

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний хэдэн жилийн ой энэ жил тохиож байгаа вэ?

120 жилийн ой тохиож байна. 

400

Cohort 5-ийн оролцогчдын хэдэн хувь нь багш бусаас орж ирсэн бэ? 

73.7 хувь нь багш бус мэргэжилтэй

400

Интеграци хичээлийг зохион байгуулах хэдэн төрөл байдаг вэ?

1. Судлагдахууны доторх интеграци
2. Олон судлагдахууны интеграци
3. Судлагдахуун хоорондын интеграци

400

Ямар амьтан дуу авиа гаргах эрхтэнгүй буюу дуу авиа гаргах чадваргүй амьтан бэ?

Анааш

400

Harry potter киноны Lord Voldemort ийн могойны нэр хэн бэ?

Nagini

400

2024 онд Нобелийн Утга зохиолын шагналыг Солонгосын зохиолч хүртсэн. Түүний “Цагаан хоолтон”, “Хөвгүүн ирлээ”, “Грек хичээл” зэрэг бүтээлүүд монгол хэл дээр бий. Энэ эрхэм зохиолчийн нэр хэн бэ?

Хан Ган, Солонгосын зохиолч 

500
TFM нь ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг вэ? 

1. Fellowship Хөтөлбөр
2. Rural School Leadership Program
3. "Шийдэл Сурагч" Хөтөлбөр
4. Google Certified Educator Хөтөлбөр

500

@moes.edu.mn болон Google for education -тэй холбоотой мэдээлэл, сургалтын талаарх албан мэдээллийг фэйсбүүкийн ямар хаягаар авах вэ?

Цахим анги - Google Classroom
https://www.facebook.com/GfeMongolia

500

Дэлхийн хамгийн чанга дуутай амьтан?

Халим 

500

Харүки Мүракамигийн өгүүллэгээр бүтсэн 2022 оны Academy Award-ийн шилдэг гадаад хэл дээрх киноны нэр юу вэ?

Drive my car

500

Bible гэдэг нь юу гэсэн үг вэ?

Номнууд :)