Гурвалжин
Дөрвөн өнцөгт
Талбай
Магадлал
Логик
100

Адил хажуут гурвалжны оройн өнцөг нь 40° бол суурийн өнцгүүд нь тус бүр хэдэн градус байх вэ?

70


100

Зөвхөн хоёр эсрэг тал нь параллель байх дөрвөн өнцөгтийг юу гэж нэрлэдэг вэ?

трапец


100

Ромбын диагоналиудын урт 8 см ба 10 см бол түүний талбай хэд вэ?

40 см.кв  

100

Зоосыг хоёр удаа дараалан орхиход хоёулаа сүлдээрээ буух магадлал хэд вэ?

1/4 буюу 25% (Тоо-Тоо, Тоо-Сүлд, Сүлд-Тоо, Сүлд-Сүлд гэсэн 4 боломжоос зөвхөн 1 нь).

100

Өрөөнд 4 булан байна. Булан бүрд нэг муур, муур бүрийн өмнө 3 муур сууж байвал өрөөнд нийт хэдэн муур байна вэ?

4 муур


200

Гурвалжны хоёр талын урт 5 см ба 8 см байв. Гурвалжны талуудын чанар (тэнцэтгэл биш)-ын дагуу гурав дахь талын урт ямар бүхэл тоонуудын хооронд байх боломжтой вэ?

3-аас их, 13-аас бага урттай байна. (Боломжит бүхэл тоонууд: 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12)

200

Ромбын диагоналиуд хоорондоо огтлолцохдоо ямар онцгой шинж чанартай байдаг вэ?

Тэгш өнцөг үүснэ


200

Гурвалжны талууд 3 см, 4 см, 5 см бол түүний талбай хэд вэ?

6см.кв

200

Уутанд 3 улаан, 5 хөх, 2 ногоон бөмбөг байв. Таамгаар нэг бөмбөг гаргаж ирэхэд тэр нь ХӨХ БИШ байх магадлалыг ол.

1/2 буюу 50% (Нийт 10 бөмбөг байна. Хөх биш буюу улаан, ногоон нийт 5 бөмбөг байна. 5/10 = 1/2).

200

Нэг хагас загас нэг хагас төгрөгний үнэтэй бол, 5 загас хэдэн төгрөгний үнэтэй вэ?

5 төгрөг

300

Адил хажуут гурвалжны нэг гадаад өнцөг нь 110° байв. Тэгвэл энэ гурвалжны суурийн өнцөг хэдэн градус байж болох вэ?

55° эсвэл 70° (Хэрэв оройн өнцгийн гадаад өнцөг 110° бол дотоод оройн өнцөг 70°, суурийн хоёр өнцөг 55° байна. Хэрэв суурийн өнцгийн гадаад өнцөг 110° бол суурийн дотоод өнцөг нь шууд 70° байна.)

300

Диагоналиуд нь тэнцүү урттай бөгөөд хоорондоо тэгш өнцгөөр огтлолцдог, бүх тал нь тэнцүү дөрвөн өнцөгтийг юу гэх вэ?

Квадрат


300

Тэгш өнцөгтийн урт нь өргөнөөсөө 3 дахин их бөгөөд периметр нь 48 см бол түүний талбайг олно уу.

108 см.кв (Өргөнийг x гэвэл урт нь 3x. Периметр: 2(x + 3x) = 48. Үүнээс 8x = 48, x = 6. Өргөн нь 6 см, урт нь 18 см тул талбай нь 6 * 18 = 108 см.кв

300

Стандарт 52 модтой хөзрөөс таамгаар нэг хөзөр сугалахад тэр нь "улаан өнгийн ноён" байх магадлал хэд вэ?

1/26 (Нийт 2 ширхэг улаан ноён /бундан, дөрвөлжин/ байдаг. 2/52 = 1/26).

300

10 метр гүн худаг дотроос эмгэн хумс өдөрт 3 метр дээшээ авирч, шөнөдөө унтахдаа 2 метр доош гулсдаг бол хэд дэх өдрөө худгаас гарах вэ?

8 дахь өдрөө, 7 өдрийн дараа 7 метр өндөрт гарсан байна. 8 дахь өдөр нь дахин 3 метр авираад 10 метрт хүрч худгаас гарна).

400

Гурвалжны нэг дотоод өнцөг нь 60° байв. Бусад хоёр өнцгийн биссектрисүүдийн (өнцгийг таллан хуваагч шулуун) огтлолцол дээр үүсэх мохоо өнцгийн хэмжээг олно уу.

120
400

Ромбын периметр 40 см бөгөөд нэг өнцөг нь 60° бол түүний богино диагоналийн уртыг ол.

10 см (Ромбын бүх тал тэнцүү тул нэг талын урт нь 10 см. 60° өнцөг татсан богино диагональ нь ромбыг хоёр зөв гурвалжинд хуваадаг тул богино диагональ нь талтайгаа тэнцүү буюу 10 см байна.)

400

Тэгш өнцөгтийн уртыг 20%-иар нэмэгдүүлж, өргөнийг 20%-иар багасгавал талбай нь анхны талбайгаасаа хэрхэн өөрчлөгдөх вэ?

4%-иар багасна (Урт 1.2 дахин өсөж, өргөн 0.8 дахин багасна. 1.2 * 0.8 = 0.96 буюу шинэ талбай анхны талбайн 96% болох тул 4%-иар хорогдоно.)

400

1-ээс 20 хүртэлх тооноос таамгаар нэгийг сонгоход тэр нь анхны тоо (prime number) байх магадлалыг ол.

2/5 буюу 40% (20 доторх анхны тоонууд: 2, 3, 5, 7, 11, 13, 17, 19 буюу нийт 8 ширхэг. 8/20 = 2/5).

400

Сагсанд 5 алим байв. 5 хүүхэд тус бүр нэг нэг алим авсан боловч сагсанд нэг алим үлдсэн байв. Энэ яаж боломжтой вэ?

Хамгийн сүүлийн хүүхэд алимаа сагстай нь хамт авсан.

500

Тэгш өнцөгт гурвалжны нэг хурц өнцөг нь 30° бөгөөд түүний эсрэг орших катетын урт нь 6 см бол энэ гурвалжны  талбайг  олоорой.

18 Квадрат язгуур дор 3


500

Тэгш өнцөгтийн диагональ нь урт талтайгаа 30° өнцөг үүсгэдэг. Хэрэв тэгш өнцөгтийн богино тал нь 6 см бол түүний диагоналийн уртыг олно уу.

Тэгш өнцөгт нь диагоналиараа хоёр тэгш өнцөгт гурвалжинд хуваагдана. 30 градусын өнцгийн эсрэг орших катет (богино тал) нь гипотенузынхаа (диагональ) хагастай тэнцүү байдаг чанартай. Тиймээс диагональ нь 6 * 2 = 12 см байна.

500

Квадратын тал бүрийг 30%-иар уртасгавал түүний талбай анхны талбайгаасаа хэдэн хувиар нэмэгдэх вэ?

Квадратын талын уртыг a гэж үзье. 30%-иар уртасгах үед шинэ талын урт нь 1.3a болно. Шинэ талбайг олбол (1.3a)^2 = 1.69a^2 болно. Энэ нь анхны  талбайгаас 1.69 дахин их буюу 69%-иар өссөн гэсэн үг юм.

500

Уутанд улаан, хөх, ногоон бөмбөгнүүд байв. Улаан бөмбөг гарах магадлал 1/3, хөх бөмбөг гарах магадлал 1/4 байв. Хэрэв уутанд 15 ширхэг ногоон бөмбөг байсан бол нийт хэдэн бөмбөг байсан бэ?

36 бөмбөг (Ногоон бөмбөг гарах магадлал нь 1 - (1/3 + 1/4) = 5/12. Нийт бөмбөгний 5/12 хэсэг нь 15 ширхэгтэй тэнцэх тул нийт бөмбөг нь 15 / 5 * 12 = 36.)

500

Та 100 гэдэг тооноос 10-ыг хэдэн удаа хасаж чадах вэ?

Зөвхөн 1 удаа. (Учир нь нэг удаа хассаны дараа 100 биш 90 болж, дараа нь та 90-ээс 10-ыг хасах болно.)