1-р салаа
2-р салаа
4-р салаа
3-р салаа
100

 Олон намын тогтолцооны ач холбогдол юу юу байдаг вэ?

Цөөнхийн дэмжлэг авсан нам нь эрх баригч намыг хянаж ажилладаг ▪︎Нэг нам ноёрхох боломжийг хязгаарладаг ▪︎Засаглалын тэнцвэрийг хадгалах нөхцөл бүрддэг ▪︎Олон ургалч үзлийг дэмждэг ▪︎Хүний эрхийг хангадаг

100

Улс төрийн нам гэж юу вэ?

Улс төрийн нам гэдэг нь улс орны хөгжлийн бодлогыг хамтын зарчмаар тодорхойлж, хэрэгжүүлж, улс төрийн хамтын хариуцлага хүлээх чадвартай иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага юм.

100

Иргэний гэдэг үг нь латин хэлний ямар үгнээс үүсэлтэй вэ? 

 Civilis

100

ОХУ болоод Зүүн европын орнуудал сонирхлын бүлэг нь ихэвчлэн ямар сонирхол дээр түшиглэдэг вэ?

Бизнесийн

200

1990 оны 05 дугаар сарын 10-нд Монгол улсад албан ёсоор бүртгүүлсэн БҮХИЙ Л намуудыг товчлолоор нь дарааллаар нэрлэ.

БНМАУ батлаж МАХН(Монгол Ардын Хувьсгалт Нам), МҮДН(Монголын Үндэсний Дэвшлийн Нам), МЧХН(Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам), МоАН(Монголын Ардчилсан Холбоо), МСДН(Монголын Социал-Демократ Нам), МНН(Монголын Ногоон Нам)

200

Хүснэгтээс харахад сонгуулийн насны хүний тоо жил ирэх тусам тасралтгүй өссөн байна. Тэгвэл санал өгсөн сонгогчдын бодит тоо хувиар биш, хүн амаар дараах сонгуулиудын алинд нь хамгийн бага байсан бэ? 

1996 он

200

Р.Путнам иргэний нийгмийг юу гэж үзсэн бэ?

"Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ."

200

Сонгогдох эрхийн шалгуурт юу юу байдаг бэ?

-Нас -Сонгогдох эрх зүйн чадамж -Тусгай шаардлага

300

Сонирхлын бүлгийн гурван чиг үүргүүдийг дарааллаар нэрлэн, тодорхойлолтыг нь нэрлэнэ үү.

 Артикуляци → бүлгийн шаардлагыг илрүүлж гаргах ↓ 2. Агрегаци → явцуу шаардлагыг цэгцлэн нэгтгэн боловсруулах ↓ 3. Интеграци → гишүүдийн сонирхлыг НЭГ үзүүрт чиглүүлэх

300

АНУ, Англи, Герман, Бельги, Дани, Австри, Швед, Япон Франц, Энэтхэг, Мексик эдгээр улсуудын аль аль нь пропоционал тогтолцоогоор сонгуулиа явуулдаг вэ?

Герман, Бельги, Дани, Австри, Швед, Япон

300

Г.Гегелийн иргэний нийгмийг тайлбарласан онолыг хэлнэ үү?

Иргэний нийгэм нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогц юм."

300

Сонгууль гэж юу вэ?

Сонгууль гэдэг нь хоёр ба түүнээс дээш нэр дэвшигч, улс төрийн нам, эвслээс иргэн хүн тэгш эрхтэйгээр сонголтоо өөрийн биеэр, чөлөөтэй хийж, үр дүн нь шууд гардаг улс төрийн сонголт юм.

400

Ардчилсан улс төрийн тогтолцоонд ямар байгуулгууд чухал байр суурь эзэлдэг вэ?

үйлдвэрчний эвлэл, залуучууд болон эмэгтэйчүүдийн байгууллага, олон нийтийн эвсэл, хөдөлгөөн, холбоо, улс төрийн нам зэрэг олон нийтийн байгууллагууд

400

Монгол улсын сонгуулийн насны хүний тоо 1992 онд 1.202.704 байсан. Тэгвэл энэ тоо 2016 онд хэдээр нэмэгдсэн бэ?

708.343

400

Иргэний нийгмийн үйл ажиллагаандаа мөрддөг зорилтуудыг хэлнэ үү?

Тулгарч буй асуудлаа шийдвэрлэхээр төрийн бодлогод нөлөөлөх Нийгмийн нөөцөөс хүртэх арга замыг олоход хүмүүст дэмжлэг үзүүлэх Нийгмийн амьдралд оролцох, нийгмийн хегжилд хувь нэмэр оруулах боломжийг хумууст олгох зэрэг багтана.

400

Сонгуулийн эрх дотор ямар хоёр эрх байдаг вэ?

Сонгох эрх-Хоёр ба түүнээс дээш нэр дэвшигч эсвэл улс төрийн намаас сонголт хийх иргэний эрх Сонгогдох эрх- Иргэний төрийн байгууллагын бүрэлдэхүүнд сонгогдох эрх

500

2012 онд УИХ суудал авж байсан намуудын бэлгэ тэмдгүүд өгөгдсөн байсан тэгвэл тэр бэлгэ тэмдгүүдийн эзэн намуудын нэрийг хэлнэ үү?

МАН (Монгол Ардын Нам) АН (Ардчилсан Нам) МАХН (Монгол Ардын Хувьсгалт Нам) ИЗН (Иргэний Зориг Нам) МНН (Монголын Ногоон Нам)

500

2012 онд яагаад хүн амын бага хувь сонгуульд санал өгсөн бэ?

2008 оны сонгуулийн хариуг ард иргэд сонгуулийн хуурамчлал хэмээн үзэж бослого гарсан. Үүнээс үүдэж иргэдийн улс төрд итгэх итгэл буурч санал өгсөн иргэдийн тоо буурсан.

500

Иргэний нийгмийг төлөвшүүлэх бодлогын оюун санааны хурээнд ямар бодлого явуулдаг вэ?

Нийгмийн гишүүд үг хэлэх, хэвлэн нийтлэх, аливаа нэг улс төрийн байгууллагаас оюун санааны хувьд бие даасан байдалтай байх, радио телевиз гэх мэт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг багтаасан мэдээллийн эрх чөлөөт орон зайг бий болгох ёстой.

500

Ардчилсан сонгуулийн зарчимд ямар ямар зарчимууд байдаг бэ?

-Бүх нийтээр оролцох зарчим -Сонгуульд тэгш оролцох зарчим -Саналыг шууд өгөх зарчим -Чөлөөтэй сонгох зарчим -Саналаа нууцаар гаргах зарчим

M
e
n
u