Захиргааны гэрээний үндсэн 4 шинжийг нэрлэнэ үү.
1. Захиргааны байгууллага
2. Нийтийн эрх зүйн хүрээнд
3. Гэрээ байгуулагдсан байх
4. Эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх
Дараах emoji-г хараад киног таана уу?
👦🏠🎄
Гэртээ ганцаараа / Home alone.
Захиргааны байгууллагаас хувийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж эсхүл дуусгавар болгохоор гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.
A. Үнэн
B. Худал
B. Худал. Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж эсхүл дуусгавар болгохоор гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.
Төсөвт байгууллагын зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх гэрээ нь аль нийгмийн салбарт харьяалагдах вэ?
A. Эдийн засаг
B. Нийгэм хангамж
C. Төрийн алба
D. Дэд бүтэц
A. Эдийн засаг
Богдхан уул хэдэн амтай вэ?
A. 32 B. 30 C. 35 D. 36
A. 32
Захиргааны актын материаллаг эрх зүйн алдаа гэж юу вэ?
Хуульд үндэслээгүйгээр хууль бус үүрэг бий болгосон.
Илт хууль бус захиргааны актын хувьд илт хууль бус гэдэг нь тогтоогдсон цагаас эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болно.
A. Үнэн
B. Худал
B. Худал
(Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.)
Захиргааны байгууллагын зөвшөөрөл бичгээр, захиргааны актаар, захиргааны хэм хэмжээний актаар илэрч болно.
А. Үнэн
B. Худал
B. Худал. Захиргааны байгууллагын зөвшөөрөл бичгээр, захиргааны актаар илэрч болно.
Дараах emoji-г хараад киног таана уу?
Space Jam
Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгоход хуулиар нарийвчилсан зохицуулалт шаарддаггүй.
A. Үнэн
B. Худал
A. Үнэн
Хуулийн тайлбарыг дараах байгууллагуудаас аль нь гаргах вэ?
A. Үндсэн хуулийн шүүх
B. Улсын дээд шүүх
C. Үндсэн хуулийн цэц
D. Улсын их хурал
B. Улсын дээд шүүх
Бичмэл захиргааны актын хувьд ЗЕХ40.3 ба ЗЕХ40.4 дагуу.............-г заавал шаарддаг ба байхгүй тохиолдолд захиргааны акт эрх зүйн зөрчилтэйд тооцогдоно.
А. Өргөдөл
Б. Тусгай дүгнэлт
В. Дүгнэлт
Г.Сонсох ажиллагаа
В. Дүгнэлт
Захиргааны актыг цуцлах үндэслэл аль нь вэ?
А. Шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол
Б. Захиргааны актыг гаргуулахдаа хууль бус аргыг хэрэглэсэн
В. Захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй;
Г. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан.
А. Шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол
............... акт гэдэг нь захиргааны актын ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэхийн зэрэгцээ хариуцлагын шинжийг өөртөө агуулж байдаг.
А. Илт хууль бус
Б. Эрх зүйн зөрчилтэй
В. Хэлбэрийн шаардлага хангаагүй
Г. Материаллаг эрх зүйн шаардлага хангаагүй
А. Илт хууль бус
Монголын захиргааны эрх зүйд “Захиргааны гэрээ”-ний институтын 2015 оноос хойшхи хөгжлийн талаар товч тайлбарлана уу.
Захиргааны гэрээний цогц зохицуулалтыг 2015 онд ЗЕХ-ийн 5 дугаар бүлэгт хуульчилж өгсөн. Ингэснээр, Захиргааны гэрээг Монголын эрх зүйн шинжлэх ухаанд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
Захиргааны гэрээний бодит хэрэгцээ шаардлага нь юу вэ?
Эрх зүйн зохицуулалтаас гадуур захиргааны практикт нийгмийн бодит шаардлагаас үүдэн захиргаанаас чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоо дэмжлэгийг авахын тулд тэдэнтэй хамтран ажиллахдаа гэрээг янз бүрийн байдлаар байгуулж хэрэглэх нь үр дүнтэй байна. Тийм учраас захиргаанаас эдгээр гэрээг хэрхэн байгуулах болон гэрээний цаашдын эрх зүйн үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэж байна.
Тэгш ба тэгш бус эрх бүхий субьектуудын хооронд байгуулсан захиргааны гэрээнүүд юугаараа ялгаатай байдаг вэ?
Тэгш ба тэгш бус эрх бүхий субьектуудын хооронд байгуулсан захиргааны гэрээнүүд нь зайлшгүй биелүүлэх шаардлага бүхий эрх зүйн хэм хэмжээнд урьдчилан тусгасан нөхцлүүд болон эдгээр гэрээний хүчин төгөлдөр бус байдлаас үүдсэн үр дагавраараа хоорондоо ялгаатай байдаг.
Дараахаас аль нь концессын гэрээнд орохгүй вэ?
A. Стратегийн ашигт малтмалын орд ашиглах гэрээ
B. Оюутолгойн гэрээ
C. Үндсэн хуулийн байгууллагуудын хоорондох эрх зүйн харилцааг зохицуулсан гэрээ
D. Тавантолгойн гэрээ
C. Үндсэн хуулийн байгууллагуудын хоорондох эрх зүйн харилцааг зохицуулсан гэрээ
Гэрээ бичгийн хэлбэртэй байх гэсэн ойлголтыг дэлгэрэнгүй тайлбарлана уу.
Салбарын хуульд өөр хэлбэрийг заагаагүй бол захиргааны гэрээг бичгийн хэлбэрээр байгуулна. Бичгээр байгуулах шаардлага бүх төрлийн захиргааны гэрээ, захиргааны гэрээг цуцлах санал мөн 3EX53-д гуравдагч этгээдийн зөвшөөрөл хамаарахгүй ч мөн бичгээр гарах шаардлага тавигдана. Бичгийн хэлбэр гэдэгт ИХ$42-д заасны дагуу гэрээний бүх талууд гарын үсэг зурсан нэгдсэн баримт бичиг болох гэрээний цорын ганц текстийг ойлгож болно.
Захиргааны гэрээ ба захиргааны актын нийтлэг талууд?
Тухайн нэг харилцааг зохицуулсан, гадагш нөлөөлөлтэй байдаг.
Ямар ямар харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болохгүй вэ?
1.Захиргааны байгууллага биш тохиолдолд. 2.Хувийн эрх зүйд 3.Захиргааны байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд 4.Үндсэн хуулийн эрх зүйн харилцаанд 5.Олон улсын эрх зүйн харилцаанд 6.Төрөөс сүм хийдтэй харилцах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болохгүй.
Дараахаас аль хариулт нь захиргааны гэрээний зорилго чиг үүргийн ангилалд орохгүй вэ?
А. Аж ахуйн харилцаан дахь бүтээн байгуулалтын
Б. Нийгмийн хамгааллын
В. Өмч хувьчлалын
Г. Захиргааны чиг үүргийн хамтран биелүүлэх гэрээ
Б. Нийгмийн хамгааллын
Захиргааны гэрээг эрх зүйн шинж чанараар нь юу юу гэж ангилдаг вэ?
Захирамжилсан актын оронд байгуулсан
Захиргааны актыг нөхөн гүйцээсэн
Нийтийн эрх зүйн харилцааг үүсгэсэн Хэлбэржүүлсэн
Эрх олгосон
Үүрэг бий болгосон
Ямар гэрээ тэгш ба тэгш бус эрх бүхий субъектуудын хооронд байгуулагдаж болдог вэ?
Гэрээний талууд гэрээний зүйл эсвэл эрх зүйн зохицуулалтын тодорхой бус эргэлзээтэй байдлын улмаас харилцан нэгнийхээ хүчинд (нөлөөлөлд) автахаас зайлсхийх нөхцөл байдлыг урьдчилан зохицуулсан захиргааны гэрээ байгуулж болно.
Дараахаас аль хариулт нь захиргааны гэрээний зохицуулж буй салбарын ангилалд орохгүй вэ?
А. Байгаль орчны
Б. Төрийн албаны
В. Өмч хувьчлалын
Г. Хот байгуулалтын
В. Өмч хувьчлалын