Өгөгдөлийн ангилалыг юу гэж ангилдаг вэ?
Чанарын өгөгдөл, Тоон өгөгдөл
Хэлтийлт (Skewness) юуг илэрхийлдэг вэ?
Хэлтийлт нь тархалтын хэлбэрийг илтгэх бөгөөд тэгш хэмтэй бол хэлтийлтийн утга 0, эерэг утга нь баруун тал руу, сөрөг утга нь зүүн тал руу хэлтийснийг харуулна
Магадлал гэж юу вэ?
Магадлал нь үзэгдэл тохиолдох боломжийн тоон хэмжүүр бөгөөд үргэлж 0–1 хоорондын утгатай байна
Дискрет санамсаргүй хэмжигдэхүүн гэж юу вэ?
Төгсгөлөг эсвэл тоолж болох дарааллын утга авдаг санамсаргүй хэмжигдэхүүн
Дэлхийн хамгийн том арал аль вэ?
Гренланд
Хэмжилтийн 4 утга гэж юу вэ?
Нэрлэсэн хэмжигдэхүүн, Эрэмбэлсэн хэмжигдэхүүн, Интервал хэмжигдэхүүн, Харьцаан хэмжигдэхүүн
z-оноо (z-Score) гэж юу вэ?
z-оноо нь ажиглалтын утга дунджаас хэдэн стандарт хазайлтаар хол байгааг харуулдаг.
z=sxi−x
томьёогоор тооцогдоно
Статистикийн туршилт гэж юуг хэлэх вэ?
Тодорхой үр дүн бий болгодог үйл явцыг статистикийн туршилт гэнэ. Туршилтыг ижил аргаар давтаад өөр үр дүн гарч болох тул үүнийг “санамсаргүй туршилт” гэж нэрлэдэг
Тасралтгүй санамсаргүй хэмжигдэхүүн гэж юу вэ?
Тоон тэнхлэгийн тасралтгүй завсрын утга авч болдог санамсаргүй хэмжигдэхүүн
Дэлхийн хамгийн хатуу эрдэс аль вэ?
Алмаз
Чанарын өгөгдлийг нэгтгэхэд ямар аргуудыг ашигладаг вэ?
Давтамжийн тархалт (Frequency distribution)
Харьцангуй давтамжийн тархалт (Relative frequency distribution)
Процентын давтамжийн тархалт (Percent frequency distribution)
Баганан диаграмм (Bar chart)
Дугуй диаграмм (Pie chart)
Корреляцийн коэффициент (Correlation coefficient) ямар утга авдаг вэ?
-1 ≤ r ≤ +1 хооронд утга авна. +1-д ойр байх тусам хоёр хувьсагчийн хооронд хүчтэй эерэг хамаарал, -1-д ойр байх тусам хүчтэй сөрөг хамаарал байна. 0-д ойр бол сул хамааралтай гэж үздэг
Түүврийн огторгуй (Sample space) гэж юу вэ?
Туршилтын бүх боломжит үр дүнгийн бүрдлийг түүврийн огторгуй гэнэ
Бернуллийн томьёо ямар байдаг вэ?
Pn(k)=Cnk⋅pk⋅(1−p)n−k
Дэлхийн агаар мандалд хамгийн их агуулагддаг хий аль вэ?
Азот
Иш-ба-навчин (Stem-and-leaf) дүрслэлийн давуу тал юу вэ?
Өгөгдлийн тархалтын хэлбэрийг харуулна.
Бодит өгөгдлийн утгуудыг харуулдаг тул мэдээлэл алдагддаггүй.
Жишээ: 92 → иш “9”, навч “2” гэж тэмдэглэнэ
Хайрцган диаграмм (Box Plot)-ын зорилго юу вэ?
Таван-тооны дүгнэлтийг графикаар харуулж, өгөгдлийн тархалтыг ойлгоход ашиглагдана. Мөн захын/онцгой утгыг илрүүлэхэд чухал үүрэгтэй
Энгийн ба нийлмэл үзэгдэл ямар ялгаатай вэ?
Энгийн үзэгдэл нь зөвхөн нэг боломжит үр дүнгээс тогтоно. Харин нийлмэл үзэгдэл нь олон үр дүнгийн нийлбэрээс бүрддэг.
Пуассоны тархалтын томьёо юу вэ?
P(X=k)=k!μke−μ,k=0,1,2,…
Дэлхийн хамгийн анхны гар утас хэдэн онд бүтээгдсэн бэ?
1973 он
Статистикийг яагаад судлах хэрэгтэй вэ?
Бидний өдөр тутамд тоон мэдээлэл маш их хэрэглэгддэг.
Шийдвэр гаргалтад статистикийн арга техник чухал байр суурь эзэлдэг.
Статистикийн мэдлэг нь шийдвэр гаргалтын аргыг ойлгоход тусалдаг.
Ажлын талбарт шийдвэр гаргахдаа өгөгдөлд дүн шинжилгээ хийх шаардлагатай байдаг.
Квартил хоорондын далайц (IQR) гэж юу вэ?
IQR = Q3 – Q1 буюу дээд болон доод квартилын ялгавар. Энэ нь өгөгдлийн дундах 50%-ийн тархалтын хэмжээг харуулдаг
Магадлал тооцох гурван арга юу вэ?
(i) Сонгодог арга – үр дүн тэнцүү боломжтой үед.
(ii) Харьцангуй давтамжийн арга – түүхэн өгөгдөл, туршилтын давтамж дээр тулгуурлана.
(iii) Субьектив арга – шинжээчийн үнэлгээ, туршлага дээр тулгуурлана
Магадлалын тархалтын дундаж (хүлээгдэж буй утга) гэж юу вэ? Түүний утга ямар ач холбогдолтой вэ?
Магадлалын тархалтын дундаж (Mean, Expected Value, μ) нь тухайн санамсаргүй хэмжигдэхүүний “голч чиг хандлагыг” илэрхийлдэг.
Энэ нь урт хугацааны олон туршилтын дундаж утга гэж ойлгож болно.
Томьёо:
μ=E(X)=i=1∑nXi⋅P(Xi)
Жишээ: John Ragsdale-ийн автомашины борлуулалтын жишээн дээр, борлуулалтын тооны магадлалын тархалтын дундажийг тооцвол тэр өдөр дундажаар хэдэн машин зардаг болохыг харуулдаг.
Дэлхийн таталцлын хурд секундэд хэдэн метр вэ?
9.8 м/с²